2024 оны 07-р сарын 27, Бямба гариг

Түгээмэл асуулт

Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа хангагч аж ахуйн нэгжид өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/-д хандана. Хангагчийн зүгээс асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж та үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой.

Тоолуур болон тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбоотой асуудлаар Стандартчилал хэмжил зүйн газарт болон хэмжил зүйн улсын байцаагчид хандана.

Хангагч компанийн техник үйлчилгээний алба, хэсгээс бүх төрлийн тоолуур, гүйдлийн трансформаторыг шалгах, засвар үйлчилгээ хийх, сольж угсрах, тоолуурт гадны хэрэглээ орсон эсэхийг шалгах, тоолуурт лац, таг тавих зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

“Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу трансформаторын хоосон явалтын алдагдал тооцогддог хэрэглэгчийн хувьд чадлын алдагдалд чадлын төлбөр тооцохгүй.

Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cos(j)-ээс хамааруулж төлбөр тооцох журмын дагуу тооцож буй цахилгааны нэмэлт хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны нийтийн зориулалттай байрны орцны гэрэлтүүлэг, цахилгаан шат, гараж, подвалийн хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй. СӨХ нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээнээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг холбосон нөхцөлд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан хэрэглээнд чадлын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцно.

Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг 2008 оны 7-р сарын 15-ны өдрөөс эхлэн 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг. Мөн үйлдвэрлэгч буюу дулааны цахилгаан станцууд нь цахилгаан дамжуулах сүлжээнд цахилгааныг энергийн тарифаар болон бэлэн байлгасан чадлыг чадлын тарифаар борлуулдаг.

Төлбөр их гарлаа гэж үзвэл төлбөрийн баримт дах тоолуурын заалтыг тулган шалгуулж болно. Шалгахад таны зүгээс гаргасан гомдол батлагдвал холбогдох арга хэмжээг авч гомдлыг барагдуулдаг.

Цахилгаан эрчим хүчний төлбөр тухайн сардаа гараагүй бол харъяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах хэрэгтэй. Таны өргөдлийн дагуу хариуцсан хэсгийн инженер шалгалт хийж, зөрчлийг арилгана. Таны сонор, сэрэмж төлбөр бөөнөөр гарах, хэрэглээний тариф өөрөөр бодогдох зэрэг хүндрэлүүдээс сэргийлэх болно.

Захиалгат ажил ихэссэнэээс ачаалал ихтэй зарим үед өдөртөө амжихгүй тохиолдол гардаг. Хэрэглэгч та дуудлага өгөхдөө утасны дугаар, байршлаа тодорхой заах хэрэгтэй, ингэх нь төөрөх, олохгүй будлих зэрэг хүндрэлийг багасгана.

Та бүрдүүлэх материалаа тэмдэглээд аваарай.

  1. Албан бичиг
  2. Бүх айл өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  3. Эзэмшигчийн иргэний үнэмлэх
  4. Тоолуурын гэрчилгээ

Эдгээр материалуудыг бүрдүүлэн орон сууц шинээр хүлээн авах журмын дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалт, тоолуур, техник үйлчилгээний хэсгийн ахлагч нарт танилцуулан гарын үсэг зуруулна.Хэрэглэгчдэд үйлчлэх төв, хэрэглэгчийн төлөөллийн комисс гарч хүлээн авахаар зөвшөөрсний дараа баримт бүрдсэн бол гэрээгээ хийж болно.

"Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 43-т заасны дагуу байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тооцоог хийж дуусган хангагчаас тодорхойлолтыг авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч эрчим хүчний өрийг хариуцдаг.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийж болно. Харин дэг жаягийн дагуу үлдэгдэл төлбөрийн 30%-тай тэнцэх төлбөрийг урьдчилан хийсэн байх ёстой. Үүний дараа залгалтын хураамжаа төлж цахилгаанаа залгуулна. Гэрээний төлбөр төлөгдөж байгаа нөхцөлд та хэдийгээр өртэй ч цахилгаанаа таслуулахгүй байх боломж гэрээ хийснээр үүсч байгаа юм.

Цахилгаан тасарсан ямар ч тохиолдолд цахилгаан яаж тасарсан байна вэ? гэдгийг хэрэглэгч өөрөө хэдхэн минут зарцуулаад мэдчих нь зүйтэй. Цахилгаан ганцхан танайх эсвэл давхраараа, орцоороо, байраараа, байр хэсэгчилж, гудамж алагчилж, гудамжаараа, хороогоороо, дүүргээрээ тасарч уу? Үүнийг мэдсэнээр танд дуудлага өгөхөд хялбар болно.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хэрэглэгч бол:

а/ Орон сууцны хэрэглэгч

  • Ганцхан танай цахилгаан тасарвал та төлбөрийн зөрчилгүй бол ОСНААУГ-ын диспетчерт мэдэгдэж, үзүүлнэ. Харин өр төлбөрийн зөрчилтэй, өмнө нь цахилгаан эрчим хүч түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээж авсан бол харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандана.
  • Танай байрны цахилгаан хэсэгчлэн болон хэд хэдэн байраар тасарвал та ОСНААУГ-аас гадна Дуудлагын төвд 70047004 утсаар дуудлага өгч болно.

б/ Гэр хорооллын хэрэглэгч

  • Ганцхан танай цахилгаан тасарсан үед та төлбөрийн зөрчилгүй бол Дуудлагын төвд 70047004 утсаар дуудлага өгч болно.
  • Харин төлбөрийн зөрчилтэй, урьд нь цахилгаан эрчим хүч түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээж авсан бол Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандана.

Эмзэг бүлгийн ангилалд дараах хүмүүс багтана.

  1. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан: Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан;
  2. Нэн ядуу хүн: Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй иргэн;
  3. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг: Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан,түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан иргэн

Хэрэглэсэн цахилгааны төлбөрийг аль банкаар, ямар хэлбэрээр төлөх нь таны сонголт бөгөөд Та “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулахдаа саналаа хэлж болно. Та компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, түүний салбар кассуудад эсвэл өөрийн сонгосон банкны аль ч салбарт очиж төлбөрөө төлж болохоос гадна цалингийн картаар, мобайл банкаар, интернэтээр, банкны биллинг үйлчилгээг ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөх  боломж нээлттэй.

 Хэрвээ та гэрээнд заасан хугацаандаа хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд ногдох алдангийг Эрчим хүчний тухайн хууль, хоорондын байгуулсан гэрээний дагуу тооцогдох бөгөөд таны цахилгааныг түдгэлзүүлэх шалтгаан болдог. Энэ тохиолдолд таны хэтэвчнээс цахилгаан түдгэлзүүлээд эргэж сэргээлгэсэн ажлын төлбөр бас гарахыг анхаараарай.

Харъяа хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ)-ийн тоолуурын хэсэгт хандаж баталгаажуулах нь найдвартай, бас баталгаатай.

Стандартын шаардлага хангасан электрон тоолуурыг хангагч компанийн тоолуур, хэмжих хэрэгслийн алба, хэлтсээс авах нь найдвартай, чирэгдэл багатай.

Нэг ба гурван фазын электрон тоолуурыг худалдаж авахдаа улсын бүртгэлийн гэрчилгээ бий эсэх, гэрчилгээ дээрх баталгаат хугацааг заавал шалгах шаардлагатай.

2.3 Тоолуурын ажиллагаанд тавих хяналт

  • Хэмжих хэрэгсэл нь баталсан загвар, улсын стандарт, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна.
  • Худалдааны тооцоо хийх хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллагаас улсын шалгагчийн эрх олгосон ажилтан гүйцэтгэнэ.
  • Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд хэмжил зүйн төв байгууллагаас баталсан тэмдэг дарах ба лацдаж гэрчилгээ олгоно.
  • Аж ахуйн нэгж байгууллага нь хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хариуцах бөгөөд баталгаажуулалт, засвар, шалгалт тохируулга гүйцэтгэсэн үйлчилгээний зардлыг хариуцах, хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд нь баталгаажуулалтад хамруулах үүрэгтэй.
  • Шалгалт хийсэн дүн, тоолуур сольсон тухай хангагч байгууллага хэрэглэгчид мэдээлэл өгч, танилцуулна.
  • Аж ахуйн нэгж, иргэн тоолуурыг оролдох, тойруулж холболт хийх, буцааж эргүүлэх, зэргээр битүүмжлэлийг алдагдуулах нь эрүүгийн чанартай хууль бус үйлдэл болно.
  • Тоолуурын битүүмжлэлийг алдагдуулсан, тоолуурыг тойруулан залгаснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн тоолуурын заалт ажиллахгүй болсон бол хангагч байгууллага өмнөх гурван сарын хэрэглээний дундажийг үндэслэл болгон төлбөр тооцоо хийнэ.

Хэрэглэгчдийн хууль бусаар буюу зөвшөөрөлгүй хэрэглэсэн эрчим хүчинд хангагчаас тавьсан  торгуулийг хэлнэ.

Гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хугацаа хожимдуулсан хоног тутамд тооцсон торгуулийг хэлнэ. Энэ хэмжээ нь нийт төлбөрийн үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас ихгүй байна.

Төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга объектын халаалт тооцох эзлэхүүнийг Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан “Дулааны төлбөр тооцооны журам”-д заасны дагуу тооцно.

Анхны батлагдсан зургаас өөр зориулалтаар уг барилгыг ашиглах бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт, дулааны эрчим хүчээр найдвартай хангах техникийн хувьд боломжтой эсэх тооцоог үндэслэн эх үүсвэрийг тогтооно.

Айл өрхийн халаалтын төлбөрийг тооцохдоо дулааны тоолуур суурилуулах боломжтой тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 31.1 дэх заалтын дагуу дулааны тоолуураар тооцох, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд Монгол Улсын MNS 6058:2009 стандарт /Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал/-д заасан сууцны зориулалттай болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тогтооно. Уг стандартын холбогдох заалтыг үндэслэн айл өрхийн халаалт тооцох талбайн хэмжилтийг хийнэ.

Төвлөрсөн дулаан хангамжаас дулааны эрчим хүчээр хангаж байгаа орон сууцанд нэг сар буюу түүнээс дээш хугацаагаар түр буюу байнга оршин сууж байгаа иргэнийг хэлнэ.

Барилгын зоорын болон хаяавчийн давхарт халаалтын төлбөрийг тооцохдоо Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан “Дулааны төлбөр тооцооны журам”-ыг баримтална.

Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх” дүрмийн 49-д ”Хэрэглэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх дулааны эрчим хүчний үнийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилж төлнө.” гэж заасан байдаг.

Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч  хэрэглэх” дүрмийн 50-д ”Сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож хэрэглэгч төлнө” гэсэн заалтын дагуу тооцно.

Хэрэглэгч нь төлбөр тооцооны талаар маргаантай асуудлаар санал, хүсэлтээ дараа сарын 10-ны дотор албан бичгээр хангагчид тавьж шийдвэрлүүлнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо Эрчим хүчний зохицуулах хороо, шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.

Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч  хэрэглэх” дүрмийн 58-д “Дулааны эрчим хүчний тасалдлаас болон чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүсэх хохирлыг тогтоохдоо хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Актад дулааны эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл үйлчилгээнд учруулсан шууд бөгөөд шууд бус хохирлын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж гарын үсэг зуран, хангагч хэрэглэгчийн холбогдох албан тушаалтан нар баталгаажуулсан байна. Актыг талууд 5 хоногийн дотор хамтран тогтоож хохирлыг 2 сарын дотор буруутай тал хариуцан төлнө.” гэсэн заалтын дагуу шийдвэрлэнэ.

СХЗГ-ын 2-р байр нь Сонгинохайрхан дүүрэг, 5 шарын автобусны буудал өнгөрөөд Доктор авто засварын чанх ард байрладаг. Утас: 70182085

"УБДС" ТӨХК-ийн Дулааны тоолуурын лаборатори нь Хан-Уул дүүрэг, Эрчим хүчний яамны арын автогражийн байранд байрладаг. Утас: 99258050

Уурын тоолуурын хувьд уурын тоолуур, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн баталгаажуулалтыг Стандартчилал, хэмжил зүйн газрын 2-р байр, ДЦС-3, 4 ТӨХК-ийн холбогдох лабораториудын эталон тоног төхөөрөмжийг ашиглан Хэмжил зүйн байгууллага хийдэг. Технологийн уур хэрэглэгчид нь голдуу ДЦС-3, 4 ТӨХК-ийн харьяа хэрэглэгч байдаг тул тэдгээр хэрэглэгчдийн уурын тоолуур, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг ДЦС-3, 4 ТӨХК-ийн холбогдох лабораториудад засвар тохируулгыг хийсний дараа Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжүүрийн улсын шалгагч нар улсын баталгаажуулалтыг хийдэг.

Дулааны болон уурын тоолуур буруу заагаад төлбөр их гарч байна гэж та үзэж байвал МХЕГ, НМХГ, СХЗГ-ын хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид хандаж асуудлаа шийдвэрлүүлж болно. Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид танай гомдлын дагуу тоолуур суурилуулсан байран дээр очиж тоолуурын баталгаажуулалт, баталгаажуулалтын гэрчилгээ, битүүмжилсэн байдал, суурилуулалтыг стандартын дагуу хийсэн эсэхийг шалгасны дараа тоолуурыг эталон тоног төхөөрөмж дээр суурилуулан шалгаж стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргадаг.

Дулааны тоолуурыг ихэвчилэн 05 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ны хооронд баталгаажуулдаг. Учир нь 10 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ны хооронд халаалтын улирал эхэлж дулааны шугам сүлжээний хувьд аюулгүй байдал талаасаа ямар нэгэн тоноглол салгах, халаалтын шугам сүлжээнд засвар, үйлчилгээ хийхийг хориглосон байдаг. Иймд халаалтын улирал дууссан зуны улиралд дулааны тоолуураа баталгаажуулалтад хамруулж байна уу. Дулааны тоолуурыг баталгаажуулалтад өгөхдөө эхлээд хангагч байгууллагадаа хандан мэргэжлийн ажилтнаар дулааны тоолуурыг салгуулж баталгаажуулах лаборатори аваачих бөгөөд шалгалт, баталгаажуулалт хийх хугацаа лабораторийн ачааллаас хамааран ажлын 3-5 өдөр байна. Баталгаажуулсны дараа хангагч байгууллагын мэргэжлийн ажилтнаар суурилуулалтыг хийлгэнэ.