2025 оны 05-р сарын 15, Пүрэв гариг

Ховд аймгийн Зохицуулах Зөвлөлийн даргыг шинээр томиллоо

Хэвлэх 2022 оны 11-р сарын 18, Нийт үзсэн : 611

Ховд аймгийн Зохицуулах Зөвлөлийн  даргыг шинээр томиллоо

          Энэ сарын 17-нд Эрчим хүчний зохицуулах хороо ээлжит 45 дугаар хурлаа хийж, нийт 12 асуудал хэлэлцлээ.

    Ховд аймгийн Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны бус гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг шийдвэрлэлээ.

       Түүнчлэн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 6 компанийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, 5 компанийн худалдаж авах дулааны тарифт өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Хорооны хурлыг цахимаар зохион байгууллаа.