2023 оны 12-р сарын 11, Даваа гариг
  • Онцлох мэдээлэл

    импорт 311 МВт хүрсэн байна

    Эрчим хүчний системийн 2023.11.27-ноос 2023.12.03-ны өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.11.30-ны өдрийн 19.00 цагт 1493 МВт болж, импорт 311...

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох мэдээлэл

    Жишмэл түлшний хувийн зарцуулалтын хэмжээг тогтоолоо

    “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДДЦС” ТӨХК, “ЭДЦС” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ДзДЦС” ТӨХК, “ДБЭХС” ТӨХК-уудын 2024 онд мөрдөх Дотоод хэрэгцээний цахилгаан эрчим х...

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох мэдээлэл

    Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг (ERRA) -ийн гишүүн орнуудын “Маргаашийн эрчим хүч” сэдэвт форум боллоо

    Тус арга хэмжээнд ЭХЗХ-ны хорооны дарга Э.Түвшинчулуун оролцсон бөгөөд гишүүн орнуудын туршлага, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, хиймэл оюун ухаан дээр суури...

    Дэлгэрэнгүй »
Санал, хүсэлт хүлээн авах
Хэрэглэгч та тогтоолын төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ албан ёсоор бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлэх эсвэл info@erc.gov.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.
Холбоо барих утас: 320126, 312313
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж 2а

Сошиал холбоос

Түгээмэл асуулт

Айл өрхийн халаалтын төлбөрийг тооцохдоо дулааны тоолуур суурилуулах боломжтой тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 31.1 дэх заалтын дагуу дулааны тоолуураар тооцох, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд Монгол Улсын MNS 6058:2009 стандарт /Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал/-д заасан сууцны зориулалттай болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тогтооно. Уг стандартын холбогдох заалтыг үндэслэн айл өрхийн халаалт тооцох талбайн хэмжилтийг хийнэ.

Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг 2008 оны 7-р сарын 15-ны өдрөөс эхлэн 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг. Мөн үйлдвэрлэгч буюу дулааны цахилгаан станцууд нь цахилгаан дамжуулах сүлжээнд цахилгааныг энергийн тарифаар болон бэлэн байлгасан чадлыг чадлын тарифаар борлуулдаг.

“Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу трансформаторын хоосон явалтын алдагдал тооцогддог хэрэглэгчийн хувьд чадлын алдагдалд чадлын төлбөр тооцохгүй.

Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cos(j)-ээс хамааруулж төлбөр тооцох журмын дагуу тооцож буй цахилгааны нэмэлт хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны нийтийн зориулалттай байрны орцны гэрэлтүүлэг, цахилгаан шат, гараж, подвалийн хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй. СӨХ нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээнээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг холбосон нөхцөлд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан хэрэглээнд чадлын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцно.

Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа хангагч аж ахуйн нэгжид өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/-д хандана. Хангагчийн зүгээс асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж та үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой.

Тоолуур болон тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбоотой асуудлаар Стандартчилал хэмжил зүйн газарт болон хэмжил зүйн улсын байцаагчид хандана.

Зургийн цомог

Видео сан