2024 оны 07-р сарын 27, Бямба гариг

ДУУССАН --- ДУЛААНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН – 1

Хэвлэх 2023 оны 02-р сарын 06, Нийт үзсэн : 440

 

Тавигдах шаардлага:

  • Дулааны инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерын өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай  байх;
  • Асуудлыг шийдвэрлэх, албан бичиг боловсруулах, дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглалт тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
  • Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
  • Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;

 

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхболдод 2023 оны 2-р сарын 20-ны дотор ирүүлнэ үү.

Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

Утас: 11-319374 + 1102