2024 оны 12-р сарын 21, Бямба гариг
Хэвлэх

Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын баримт бичиг

  Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ээр зохицуулна.

  Эрчим хүчний тухай хуулийн 12.1-д заасан эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нөхцөл, шаардлага тогтоох, сонгон шалгаруулах, бүртгэх, хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг ЭХЗХ-ны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 тогтоолоор баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйлчилгээний хөлс, улсын тэмдэгтийн хураамж төлөх данс:
Эрчим хүчний зохицуулах хороо
Голомт банк
1165006830

ЭХЗХ-ны 2022 оны 449 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн аж ахуйн харилцааны дүрэм”

ЭХЗХ-ны 2017 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Хэрэглэгчийн эрчим хүчний тарифын саналыг хянах, шалгах журам”

ЭХЗХ-ны 2023 оны 725 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”

ЭХЗХ-ны 2018 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний “Холболтын журам””

ЭХЗХ-ны 2018 оны 290 дүгээр тогтоолоор баталсан “Дулаан дамжуулах, түгээх сүлжээний “Холболтын журам””

ЭХЗХ-ны 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”

ЭХЗХ-ны 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан “Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”

ЭХЗХ-ны 2021 оны 661 дүгээр тогтоолоор баталсан “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох, чөлөөлөх журам”

"Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг татах