2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ ХИЙЖ, ҮР АШГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО

Хэвлэх 2024 оны 11-р сарын 25, Нийт үзсэн : 172

ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ ХИЙЖ, ҮР АШГИЙН  ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО

       ЭХЗХ-ны ээлжит хурлаар эрчим хүч үйлдвэрлэж буй 8 дулааны цахилгаан станцын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалт, цахилгаан дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг 18 компанийн дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах 2025 оны зорилтот түвшинг тогтоолоо.

      Тодруулбал төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудаас ирүүлсэн 2025 онд мөрдөж ажиллах зорилтод түвшингийн саналыг хянаж, түлшний зарцуулалтын хэмжээг цахилгаанд 1 кВт.ц тутамд 5.1 гр-аар, дулаанд 1 Гкал тутамд 1.2 кг-аар бууруулан 5,4 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолж шийдвэрлэлээ.

       Харин дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хувь хэмжээг 28.5 сая кВт.цагаар буурууллаа. Ингэснээр төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 6.1 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолж байна.

       Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хувь хэмжээг компаниудаас ирүүлсэн саналаас бууруулан нийт 25.5 сая кВт.цаг буюу 5.5 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргахаар алдагдалын хувь хэмжээг тогтоогоод байна.