2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

Хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг цахим системээр хүлээн авч эхэллээ

Хэвлэх 2024 оны 11-р сарын 28, Нийт үзсэн : 92

Хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг цахим системээр хүлээн авч эхэллээ

   ЭХЗХ-оос хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх цахим системийг нэвтрүүллээ. https://consumer.energy.mn цахим системийг нэвтрүүлснээр хэрэглэгчээс хангагч байгууллагад өргөдөл, гомдол гаргахад хялбар, ойлгомжтой болох бөгөөд хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг цахимаар бүртгэж, түргэн шуурхай шийдвэрлэх таатай нөхцөл бүрдэж байна.  

        Хэрэглэгчид цахилгаан болон дулааны эрчим хүчтэй холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гаргах тохиолдолд эрчим хүчээр хангах гэрээт хангагч байгууллагадаа хандаж шийдвэрлүүлнэ. Харин хангагч байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн болон хангагчаас шийдвэрлээгүй хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу цахимаар хүлээн авах, хэрэглэгчийн өргөдөл, гомдол шийдвэрлэх хангагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

ХАНДАХ ХАЯГ: https://consumer.energy.mn