2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

----ДУУССАН---Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр хариуцсан мэргэжилтэн

Хэвлэх 2023 оны 06-р сарын 12, Нийт үзсэн : 669

----ДУУССАН---Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр хариуцсан мэргэжилтэн

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСГҮҮР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН – 1

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • Цахилгаан үйлдвэрлэлт, дамжуулалт, сэргээгдэх эрчим хүчний талаар тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулалтын процесс, тэдгээртэй холбогдсон техник-эдийн дүн шинжилгээ хийх
  • Эрчим хүчний төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, эрчим хүчний үйлдвэрүүдэд 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Англи хэлний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай  байх
  • Асуудлыг зөв үнэлж, дүгнэх, бичиж боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
  • Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
  • Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; /урьд нь ажиллаж байсан бол/
  • Цээж зураг 3 хувь
  • Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;

 

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Номинд 2023 оны 6-р сарын 23-ны дотор ирүүлнэ үү.

 Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

Утас: 11-319374 + 1188