2024 оны 12-р сарын 30, Даваа гариг

Хяналт шалгалтын чиглэлээр 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ

Хэвлэх 2024 оны 01-р сарын 31, Нийт үзсэн : 734

Хяналт шалгалтын чиглэлээр 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ

1.1. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн талаар:

Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиуд болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдийг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч ажиллав.

  1. Эрчим хүч хэмнэлтийн тухай болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсанҮүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг зөрчсөн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 7 хэрэглэгчийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өгч 3 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн зөвлөмж, 9 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  2. "УБДС" ТӨХК-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу "Ажбогд инженеринг" ХХК-ийн 2023 оны эхний хагас жилийн дулааны нэг худалдан авагчийн загварын орлого төвлөрүүлэлтийн байдлыг шалгаж зөвлөмж өгсөн.
  3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Харуул Алтай хотхоны СӨХ-ноос ирүүлсэн гомдлыг үндэслэн Хорооны даргын баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сод эгшиг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж холбогдох арга хэмжээг авсан.

 1.2.Зөрчил шалган шийдвэрлэсэн тухай:

            Иргэн, хуулийн этгээдээс зөрчлийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл ирүүлснээс 2 гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 500.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажилласан.

 

ХЭРЭГЛЭГЧ, ОРОН НУТАГ, ХЯНАЛТЫН ГАЗАР