2025 оны 03-р сарын 12, Лхагва гариг

УБЦТС ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсгийн хяналт үргэлжилж байна

Хэвлэх 2025 оны 02-р сарын 27, Нийт үзсэн : 117

УБЦТС ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсгийн хяналт үргэлжилж байна

               2025.02.27-ны өдөр ЭХЗХ, УБЦТС ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Цахилгааны хэрэглээгээ шалгуулах хүсэлт ирүүлсэн Сүхбаатар дүүргийн хэрэглэгчийн амины орон сууц 80 м2 хэмжээтэй, 10 кВт-ын температур мэдрэгчтэй, цахилгаан халаагуурыг 24 цагаар ажиллуулдаг. Тухайн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

            Эрчим хүчний хэмнэлтийн аудиторууд тус амины орон сууцны дулаан алдагдлыг газар дээр нь хэмжихэд байшингийн хана болон дээврийн уулзвар хэсгээр дулаан алдагдалтай болохыг тодорхойллоо. Мөн хэрэглэгчид дулаан алдагдлыг бууруулах аргуудыг зөвлөж, цахилгааны хэрэглээг 50%-аар бууруулах боломжтой талаар мэдээлэл өглөө.