2024 оны 11-р сарын 09, Бямба гариг
  • Онцлох мэдээлэл

    АНУ-ын Төрийн департаментын “Холбооны нөөцийн товчоо”-ны төлөөлөгчидтэй уулзлаа

    ЭХЗХ өмнө нь NARUC-тай хамтран ЦЭХ-ний бөөний өрсөлдөөнт зах зээл байгуулах стратеги сэдвээр хамтарсан зөвлөгөөнийг хийж, Монгол Улсын эрчим хүчний зах зээлийн хөгжлийн дараагий...

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох мэдээлэл

    ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛНО

    Шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй үүрэг хүлээсэн хэрэглэгчийн ажилтан болон бусад сонирхсон хүмүүс 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн дотор “Сургалтад бүртгү...

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох мэдээлэл

    Тархмал эх үүсгүүрийн хамтарсан хэлэлцүүлэг болж байна

    Энэ удаагийн хамтарсан хэлэлцүүлгийн зорилго нь эрчим хүчний тархмал эх үүсгүүрийн зохицуулалтын шилдэг туршлагыг хуваалцах, ялангуяа тарифын бодлого тодорхойлох, тархмал эх үүс...

    Дэлгэрэнгүй »
Санал, хүсэлт хүлээн авах
Хэрэглэгч та тогтоолын төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ албан ёсоор бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлэх эсвэл info@erc.gov.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.
Холбоо барих утас: 320126, 312313
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж 2а

Сошиал холбоос

Түгээмэл асуулт

Айл өрхийн халаалтын төлбөрийг тооцохдоо дулааны тоолуур суурилуулах боломжтой тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 31.1 дэх заалтын дагуу дулааны тоолуураар тооцох, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд Монгол Улсын MNS 6058:2009 стандарт /Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал/-д заасан сууцны зориулалттай болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тогтооно. Уг стандартын холбогдох заалтыг үндэслэн айл өрхийн халаалт тооцох талбайн хэмжилтийг хийнэ.

Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг 2008 оны 7-р сарын 15-ны өдрөөс эхлэн 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг. Мөн үйлдвэрлэгч буюу дулааны цахилгаан станцууд нь цахилгаан дамжуулах сүлжээнд цахилгааныг энергийн тарифаар болон бэлэн байлгасан чадлыг чадлын тарифаар борлуулдаг.

“Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу трансформаторын хоосон явалтын алдагдал тооцогддог хэрэглэгчийн хувьд чадлын алдагдалд чадлын төлбөр тооцохгүй.

Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cos(j)-ээс хамааруулж төлбөр тооцох журмын дагуу тооцож буй цахилгааны нэмэлт хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны нийтийн зориулалттай байрны орцны гэрэлтүүлэг, цахилгаан шат, гараж, подвалийн хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй. СӨХ нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээнээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг холбосон нөхцөлд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан хэрэглээнд чадлын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцно.

Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа хангагч аж ахуйн нэгжид өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/-д хандана. Хангагчийн зүгээс асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж та үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой.

Тоолуур болон тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбоотой асуудлаар Стандартчилал хэмжил зүйн газарт болон хэмжил зүйн улсын байцаагчид хандана.

Зургийн цомог

Видео сан