2024 оны 12-р сарын 04, Лхагва гариг

Тархмал эх үүсгүүрийн хамтарсан хэлэлцүүлэг болж байна

Хэвлэх 2024 оны 09-р сарын 19, Нийт үзсэн : 382

Тархмал эх үүсгүүрийн хамтарсан хэлэлцүүлэг болж байна

       Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Эрчим хүчний зохицуулах хороонд “Тархмал эх үүсгүүрийн хамтарсан хэлэлцүүлэг” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн товчооны дэмжлэгтэй Эрчим хүчний зохицуулах хороодын үндэсний холбоо, МУ-ын Эрчим хүчний зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж байгаа юм.    

       Тархмал эх үүсгүүрийн талаарх хэлэлцүүлэгт ЭХЗХ-ны удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, АНУ-ын элчин сайдын яам, МУ-ын Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, Эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ (ДСЦТС) ХК, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Ньюком ХХК-ийн удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.  

           Энэ удаагийн хамтарсан хэлэлцүүлгийн зорилго нь эрчим хүчний тархмал эх үүсгүүрийн зохицуулалтын шилдэг туршлагыг хуваалцах, ялангуяа тарифын бодлого тодорхойлох, тархмал эх үүсвэртэй холбоотой зохицуулалтын дүрэм, журам боловсруулахад туслах явдал юм.

      Хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг суурилуулахдаа иргэн 20 хүртэл кВт чадал, хуулийн этгээд техникийн нөхцөлөөр тогтоосон чадлын 50 хувиас хэтрэхгүй хэмжээнд багтааж суурилуулна. Хэрэглэгч нь үүсгүүрийг эхний ээлжинд зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглах зорилгоор ажиллуулж болно. Бүх үүсгүүр түгээх сүлжээний 0.4 кВ-ын хүчдлийн түвшинд холбогдоно гэх мэт тодорхой журмуудыг мөрддөг.

      Тархмал эх үүсвэрийг эрчим хүчний үйлдвэрлэлд түгээмэл ашигласнаар сүлжээний тогтвортой байдлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний зардлаа хэмнэхэд тустай юм. Үүний тулд      нарны панел, салхин цахилгаан үүсгүүрүүд, батерей хуримтлуурын төхөөрөмжүүд зэрэг бага чадлын эрчим хүчний үүсгүүрүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай.