2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Эрчим хүчний аудиторын эрх сунгах тухай

Хэвлэх 2019 оны 02-р сарын 28, Нийт үзсэн : 1088

Эрчим хүчний аудиторын эрх сунгах тухай

  Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн шийдвэрээр 2017 оны 3 дугаар сард эрхээ гардан авсан Эрчим хүчний аудиторуудын эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, эрх олгох, хүчингүй болгох журам”-ын 7.8-д заасны дагуу эрх сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.

  Иймд эрхээ сунгуулах хүсэлтэй Аудиторууд дараах материалыг бүрдүүлж, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд ирүүлнэ үү. Үүнд:

  Түүнчлэн давтан сургалт болон шалгалт 2019 оны 3 дугаар сарын 04-ний Даваа гарагт, тайлан хамгаалалт 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах тул Та бүхэн эдгээр өдрүүдэд ажлаа зохицуулна уу.

  Холбоо барих/материал хүлээлгэн өгөх: Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяа 8809-5303, bolortuya.e@erc.gov.mn.