Монголын эрчим хүчний салбар 3000 гаруй мэргэжлийн инженертэй. Эдгээр инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо өнгөрөгч баасан гаригт "ДЦС-3” ТӨХК дээр "Шилдэг инженерүүдийн өдөрлөг” зохион байгуулж, 2018 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг 8 инженер тодруулан батламж гардуулсан юм. Эрчим хүчний салбарын 2018 оны шилдэг инженерүүдийг танилцуулж байна.
ЧОЙМООГИЙН АМАРСАНАА
- Хүчний трансформаторыг бүрэн хэмжих зөөврийн төхөөрөмжийг хийснээр Вольт Амперийн аргаар ороомгийн эсэргүүцлийг богино хугацаанд хэмжиж, трансформацлах коэффициент, ороомгийн холболтын бүлгийг тодорхойлох боломжтой болсон.
- 110 кВ-ын ОД, КЗ-г ВТ-аар солих ажлыг хийснээр Улаанбаатар хотын 14 дэд станцын найдвартай ажиллагаа эрс дээшилсэн.
- АЧР-2, АЛАР автоматикуудыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх тооцоо судалгааг хийж ажиллагаанд оруулснаар нэгдсэн сүлжээний найдвартай ажиллагаа эрс дээшилж, 257, 258-р ЦДАШ зэрэг тасрах үед эрчим хүчний найдвартай байдал хангагдаж чадсан.
- Инженерийн 26 бүтээлч ажил хийж, хэрэгжүүлжээ.
АВИРМЭДИЙН АМГАЛАНБОЛД
- Тайширын УЦС-ын ус хангамжийн системийн ашиглалтын явцын их засварын ажлыг удирдан гүйцэтгэснээр аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрэн хангуулж чадсан.
- Боомтын дагуу өвлийн улиралд мөс тогтохоос сэргийлэх системийг Швейцари улсын Карпитеч компаниас 300.000 евро буюу 1.2 тэрбум төг-өөр гүйцэтгэхээр санал ирүүлсэн ажлыг өөрс-дөө санаачлан боловсруулж, суурилуулснаар 20 дахин бага өртгөөр хийсний үр дүнд 2 дахь жилдээ хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна.
- Тайширын УЦС-ын 1-р генераторын турбины гэмтлийг өөрсдийн хүчээр 20 сая төг-т багтаан гүйцэтгэснээр 280 орчим сая төг-ийн хэмнэлт гаргасан.
- Инженерийн 7 бүтээл, эрдмийн 5 ажил хийсэн.
ПҮРЭВИЙН БОЛДБААТАР
- Зуухны ажиллах цагийг оновчлон, ТЭЗҮ-ийг дээшлүүлэх судалгааны ажлыг хийснээр БКЗ-220-100 зуухны тасралтгүй ажилласан дундаж цаг 2400 цаг буюу хамгийн удаан тасралтгүй 2886 цаг буюу 3, 8-н сар зуухыг ажиллуулж байна. Жилд нэг зуух 7680 цаг ажиллаж байна.
- Тунгаагдсан сангийн саарал усыг дахин ашиглах ажлыг гүйцэтгэснээр техникийн усны хэрэглээ буурч жилдээ 2.3 сая тонн усыг хэмнэж чадсан.
- БКЗ 220-100 маркийн зуухны Уур халаагчийн гүний үлээлгийн системийг ашигласнаар халах гадаргууны гэмтлийн тоо эрс буурч, экран хоолойны элэгдэл багассан.
- Инженерийн 13 бүтээлч ажил, эрдмийн 12 ажил хийжээ.
ЛУВСАНЗУНДУЙН НЯМХҮҮ
- Зуухны халах гадаргууд гүний үлээлэг хийх журам боловсруулж хэрэгжүүлсэн.
- "ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын хэсгийн хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх төсөл боловсруулсан.
- Үйлдвэрийн уурын шугамын түгээлтийн алдагдлыгтооцох судалгааны ажил гүйцэтгэсэн.
- Шинэ үнс хадгалах санг шинэчлэн, үр ашгийг дээшлүүлэх судалгааны ажил хийсэн.
- Инженерийн 22 ажил, эрдмийн бүтээл 14-ийг хийсэн байна.
ЧАГЦАЛЫН ӨНӨРЦЭЦЭГ
- Хөндлөн хэрээст полиэтилен тусгаарлагатай кабелийн судалгаа хийж, кабелийн ашиглалт, угсралт, хэрэглэх заавраар норматив бичиг баримтуудыг боловсруулсан нь кабелиуд гэмтэх, хүчдэлийн трансформаторууд шатах зэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлбөрт үйлчилгээний журмыг боловсруулж батлуулснаар ТЗЭ-ийн зүгээс хэрэглэгчдийн хүсэлтээр хийж байгаа ажлын үнийн дээд хязгаарыг тогтоох, үйлчилгээний төлбөр ил тод байх эрх зүйн акт бэлэн болсон.
- Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний алдагдлын норм бодох аргачлалыг боловсруулах ажлыг зохион байгуулснаар онолын үндэслэлтэй аргачлал бий болсон.
- Инженерийн 11 бүтээл, эрдмийн 4 ажил хийв.
ПҮРЭВЖАВЫН ТОВУУДОРЖ
- Дэлхийн банкны төслөөр түгээх сүлжээний алдагдал бууруулах төслийг Баян-Өлгий, Ховд, Увс аймагт хэрэгжүүлснээр түгээх сүлжээний алдагдал 42-56%-иас 17-20% хүртэл буурсан.
- Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сангийн (CIF) хөрөнгө оруулалтаар баруун бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийн (SREP) хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, 30.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг батлуулсан.
- Эрчим хүчний системийн горимд чухал үүрэг гүйцэтгэх том чадлын эрчим хүч хуримтлуурын судалгааг хийж төсөл боловсруулсныг холбогдох байгууллагууд дэмжин ажиллаж байна.
- Инженерийн 5 бүтээл, эрдмийн 8 ажил хийсэн.
ШАГДАРЫН ТӨРБАТ
- "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулаан цахилгааны төвийг 48 МВт-аар өргөтгөх төслийн удирдагчаар ажиллаж, улсын комисст хүлээлгэн өгснөөр жилд 310.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна.
- Дулааны цахилгаан станцын 2,5 МВт суурилагдсан хүчин чадалтай 2 ширхэг турбингенераторыг шинээр суурилуулах ажлыг амжилттай гүйцэтгэж, ашиглалтад оруулснаар Эрдэнэт үйлдвэрийн дулааны станцыг дулааны цахилгаан станц болгон, жилд 38.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж үйлдвэрлэлд ашиглаж байна.
- Бүтээлч ажил 9, эрдмийн 7 ажил хийжээ.
АДЪЯАБАЗАРЫН ЧОЙДОРЖ
- Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний тогтвор-жилтод сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүү-дийн үзүүлэх нөлөөлөл болон шингээх болом-жийг судлах статик болон динамик тогтвор-жилтын тооцоо судалгаа хийснээр системд СЭХ-ний эх үүсвэрүүдийг холбох шийдвэрийг гаргасан.
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр батарейн хуримтлуурын станцтай хослон ажиллах бо-ломж болон эзлэх хувийг тодорхойлох, нэгд-сэн сүлжээнд хуримтлуурын станцыг холбох байршлыг тодорхойлох тооцоо судалгаа хийс-нээр хуримтлуурын станцын байршил, чадлыг тодорхойлсон.
- Зөвхөн 2018 онд судалгааны 10 ажил, эрдэм шинжилгээний 6 бүтээл хийсэн.