2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД

Хэвлэх 2019 оны 05-р сарын 03, Нийт үзсэн : 3296

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД

Бид өмнө нь гэрийн нөхцөлд цахилгаан эрчим хүч хэмнэх олон аргыг цуврал болгон оруулсан. Хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, өрхийн төсвөө хэмнэж байгаа цахилгаан хэрэглэгчид олон болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр гал тогоонд хоол бэлтгэхэд цахилгаан эрчим хүчээ хэрхэн хэмнэх талаар www.edimka.ru сайтад гарсан зөвлөгөөг хүргэж байна.

Цахилгаан зуухны тавилыг хоолоо буцалтал хамгийн их дээр нь буцалж эхэлмэгц бага руу нь шилжүүлэх маягаар хоол хийх цагаа нэмэхгүйгээр эрчим хүчээ хэмнэж болдог.

 Хоол хийх үедээ савныхаа тагийг тавихаа бүү мартаарай. Ингэснээр та эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана.

 Хоолны савны ёроолын диаметр цахилгаан зуухны халах аль болох адил хэмжээтэй, хавтгай, цэвэрхэн, гөлгөр ёроолтой байх тусам эрчим хүний хэрэглээ 60 хүртэл хувиар буурна.

Хүнсний ногоог болгохдоо аль болох бага усанд жигнэх, чанах аргыг хэрэглэж байгаарай. Энэ нь эрчим хүч хэмнэхээс гадна эрүүл мэндэд ч тустай.

 Түргэн буцалгагч нь таны хоол бэлтгэх цаг хугацааг 3 дахин  хэмнээд зогсохгүй  цахилгаан зарцуулалтыг  2 дахин бууруулдаг.

Цахилгаан зуухны халах хэсэг шатсан эсвэл удаан халдаг болсон бол хурдан засуулаарай. Гэмтэлтэй цахилгаан зуух хоол удаан болгодгоос гадна цахилгаан зарцуулалт 50 хувиар нэмнэ.

Цахилгаан данх болон ус буцалгагчиндаа зөвхөн хэрэгтэй  хэмжээгээр усаа тааруулж буцалгаарай.

Усны чанараас хамаарч цахилгаан данх болон ус буцалгагчны  дотор үүсдэг чулуужсан хэсгийг сайн цэвэрлэж байгаарай. Цэвэрхэн дотортой буцалгагч цахилгаан зарцуулалтыг 20 хувиар хэмнэнэ.

Хөргөгч нь жилд чадлаасаа хамаараад 500-1000кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Хөргөгчний цахилгаан зарцуулалтыг багасгахын тулд дараах аргыг хэвшүүлээрэй.

 - Хөргөгчийг хананд тулгаж байрлуулж болохгүй

 - Хөргөгчинд халуун зүйл хийхгүй байх

 - Хөргөгчний дунд хэсэгт агаар солилцох зай үлдээнэ

 - Мөстсөн хөргөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгаарай.