Эрчим сүлжээ ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах, ашиглалтын засвар үйлчилгээ үзүүлдэг хэрэглэгчидэдээ зориулан “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” болон “Хэрэглэгчидэдээ талархах өдөр” арга хэмжээнүүдийг Улаанбаатар хот болон Cэлэнгэ аймаг, Мандал сумын Зүүнхараа салбарт зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Эрхэм хэрэглэгчид та бүхэндээ цахилгаан эрчим хүчний хэрэглээ, хэмнэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүргэхээс гадна аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн хэрэглэгчидэдээ чиглэл бүрээр хамтран ажиллах боломжуудыг танилцуулах ба та бүхний санал бодлыг сонсох, хамтын ажиллагааг илүү сайжруулах зорилготой юм. Тус ажлын хүрээнд харилцагч нартаа зориулан “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг”-ийг 2019 оны 5-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт “Эрчим Хүчний Зохицуулах хороо”, “Диспетчерийн үндэсний төв”-ийн төлөөлөгчид болон “Эрчим Сүлжээ” ХХК-ийн захирал, менежерүүд Эрчим хүчний салбарын хэмнэлтийн бодлого, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлт, эрчим хүчний системд үүссэн гэмтэл саатлын үеийн хүчдэлийн хэлбэлзэл, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, хэмнэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө, боломжийн талаар та бүхэнд мэдээлэл өгч асуултанд хариулах болно.