2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Хангайн бүсийн Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

Хэвлэх 2019 оны 05-р сарын 10, Нийт үзсэн : 1579

 Хангайн бүсийн Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

Өнгөрсөн 2019 оны 04 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Хангайн бүсийн Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хяналтын газар, Үнэ тариф, зах зээлийн газар, Эрчим хүчний хэмнэлтийн газар, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зохицуулах зөвлөлүүд болон дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 компанийн 150 гаруй төлөөлөл оролцсон байна. Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх, хяналт, шалгалт хийх, үнэ тарифын санал боловсруулж батлуулах, эрчим хүчний хэмнэлтийг орон нутагт хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой дүрэм, журмын талаар мэдээлэл өгч, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд оролцогчид цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргаж баталжээ.