“Эрчим Сүлжээ” ХХК 15 жилийн ойн хүрээнд “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн арга хэмжээнд “Эрчим Хүчний Зохицуулах Хороо”-ны төлөөлөл Эрчим хүчний салбарын хэмнэлтийн бодлого, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн. Салбарын шилдэг 100 инженерийн нэг болох Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн Горим тооцоо судалгааны хэлтсийн ахлах инженер А.Чойдорж “ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН СИСТЕМД ҮҮССЭН АВААР СААТАЛ БА ОДООГИЙН СИСТЕМИЙН ТОГТВОРЖИЛТЫН ТӨЛӨВ БАЙДАЛ” сэдвээр илтгэл тавьж байгууллагаа төлөөлөн хамтран оролцжээ.