Мэдээлэл, технологийн мэргэжилтэн – 1
Тавигдах шаардлага:
- Мэдээлэлийн технологийн инженер, компьютерийн инженер, сүлжээний инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Англи хэл болон программчлалын хэлний мэдлэгтэй байх
- Асуудлыг шийдвэрлэж, бичиж боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
- Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
- Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; /урьд нь ажиллаж байсан бол/
- Цээж зураг 3 хувь
- Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;