2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Санал солилцох уулзалт зохион байгууллаа

Хэвлэх 2019 оны 09-р сарын 13, Нийт үзсэн : 1119

Санал солилцох уулзалт зохион байгууллаа

Эрчим хүчний сайдын 2019 оны 72 дугаар тушаалаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам”-ын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн зүгээс эрчим хүчний хэмнэлтийн урамшууллын төрөл хэлбэрийг оновчлох, дэмжлэг, урамшууллын талаар нэгдсэн ойлголт, байр суурьтай болох, эрчим хүчний хэмнэлтийг урамшуулах зарчмыг тодорхойлох зорилгоор холбогдох яамд төрийн байгууллагуудад мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой ажил хэргийн уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, импортлогч, барилга угсралтын ажил гүйцэтгэгч хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг 2019 оны 09 сарын 12-ны өдөр МҮХАҮТ дээр зохион байгууллаа.