2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Хэвлэх 2019 оны 10-р сарын 01, Нийт үзсэн : 2790

Усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэв. Тодруулбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших дээрх хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтжээ. Өнөөдрийн байдлаар баруун бүст 390 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд  эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авч байгаа  юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөу байна. Энэхүү усан цахилгаан станц баригдснаар баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.