2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

АХУЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙГ ЗӨВ АШИГЛАСНААР ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ

Хэвлэх 2019 оны 10-р сарын 01, Нийт үзсэн : 2606

АХУЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙГ ЗӨВ АШИГЛАСНААР ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ

Эрчим хүчний хэмнэлтийн менежерүүд орчин үеийн техникийн дэвшил дээрүндэслэн хоол, унд бэлтгэх, ахуйн зориулалтынцахилгаан хэрэгсэлийн хийцийг сайжруулахаасгадна зөв ашиглах нь цахилгаан эрчим хүчхэмнэх боломжтой гэж үздэг. Манай нөхцөлдхамгийн их цахилгаан зарцуулах хэрэгсэл нь хоол унд бэлтгэх зориулалттай цахилгаан плиткаюм. Жилийн хэрэглээ нь 1200-1400 кВт.ц хүрдэг. Цахилгаан плиткын өргөн хэрэглэж байгаа айл,өрх нь цахилгааныг хэмнэх зорилгоор дараах аргахэмжээг хэрэгжүүлж болно. Үүнд:

Цахилгаан плитка олон тохируулгатай байх тутам эрчим хүч хэмнэх ач холбогдолтой,өөрөөр хэлбэл, шаталсан 7 тохируулгатай плитка нь цахилгааныг 5-12 % бага зарцуулахболомжтойг анхаарах,

Плитканы халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал ашиггүй дулаан ялгаруулалт багасч, цахилгаан хэрэглээ 10-12 % буурна. Практикаас үзэхэд халаах гадаргийн диаметр 145 мм байхад савны ёроолын диаметр 160-180 мм; 180 мм байхад 180-220 мм; 220 мм байхад 240-260 мм байхаас гадна савны ёроолын суурь тэгш хавтгай байх ньхурдан халах илүү ач холбогдолтой. Ёроол нь төмбийж, хорчийсон саванд хоол, цай буцалгахадцахилгаан 40-60 %-иар илүү зарцуулагдана. Ер нь цахилгаан плитка дээр хоол, цай чанахзориулалттай сав нь хөдлөхөөргүй хүндхэн байхаас гадна бага диаметртэй ширмийг илүүашиглах нь хэмнэлтийн ач холбогдолтой байдаг. Харин бага гүйдлээр удаан халааж болгохшаардлагатай хоол чанах, жимс буцалгах зэрэг том диаметртэй плиткыг ашиглах нь хэмнэлтийнач холбогдолтой болно. Ямарваа нэг төрлийн ундаа, цай буцалгаад авахдаа плитка унтраажсавтай ус тавьж халаах нь чухал юм. Учир нь ус дамжуулах хоолойноос өндөг буцалгахаасбусад тохиолдолд халуун ус авч хэрэглэх нь тохиромжгүй тул халуун плиткан дээр тавьсан усыгтэр өдөрт нь ямар нэг хоол, цай хийх, аяга таваг угаахад ашиглаж болно.

 Цахилгаан хөргүүр чадлаар бага ч гэсэн жилийн дүнгээр цахилгаан плитканы хэрэглэсэн эрчим хүчтэй ойролцоохэмжээний цахилгаан (450-1400кВт.ц) зарцуулдаг. Хөргүүрийг зөв ашигласан туршлагаас үзэхэдцахилгаан эрчим хүчийг 15-20 % хэмнэх бололцоотой байна. Жишээлбэл: халуун, бүлээн ( -аасдээш) зүйл хөргөгчид хийхгүй байх; хөргүүрийн хаалгыг олон дахин онгойлгохгүй байх; хөргүүрийгхананаас агаарын урсгал чөлөөтэй явагдахаар, дулаан үүсгүүрээс зайдуу байрлуулах гэх мэт.Цахилгаан хэрэглээ нь хөргүүр(хөргөгч)-ийн горимоос хамаарах бөгөөд хөлдөөх тохируулгыгнэг градуссаар дээшлүүлэхэд цахилгаан зарцуулалт 8 %-иар, хөргүүрийн хаалгыг ойр ойрхон гурав дахин онгойлгоход 1 %-иар нэмэгддэгийг анхаарах хэрэгтэй.

Индүү...Орчин үед өргөн хэрэглэжбайгаа халууны тохируулга бүхий индүү нь хиймэл торго индүүдэхэд 115-1400C; ноосон даавууг140-1650C; хөвөн-цаасан даавуу 165-1900C байх нь тохиромжтой. Хувцасыг нойтон даавуу тавьж индүүднэ. Хэт халааж 2-3 мин индүүдсэнээр хувцас хэврэгшиж, цахилгаан зарцуулалт 20% хүртэл нэмэгдэнэ.

Угаалгын машиныг зөв ашиглах, цахилгаан эрчмийг зохистой хэрэглэх гол нөхцөл нь бүрэн ачаалах явдал юм. Тоос соруулын зөвхөн тоосны цуглуургыг байн байн, үргэлжцэвэрлэх замаар хөдөлгүүрийн ачааллыг багасгаж, цахилгаан хэмнэлт гаргана. Айл, өрхийнцахилгаан хэрэглээг бууруулах, цахилгаанхэмнэх зарчим нь ахуйн хэрэгслийг зөв ашиглах, тэдгээрийн дэвшилттэй шинэбүтээц (халуун тохируулагчтай, халуунхязгаарлагчтай, чадлын тохируулгатай,фото-таслууртай, сайжруулсан дулаантусгаарлагчтай)-ийг хэрэглэх 2 үндсэнзарчим дээр тулгуурлана. Хүснэгтэд ахуйнхэрэгслийг зохистой зөв ашиглах, орчин үеийн шинэ хийцийн цахилгаан хэрэгсэл нэвтрүүлэх, худалдан авахтай уялдан гарч болох цахилгаан хэмнэлтийн ойролцоо хэмжээг үзүүлэв.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.
Эрчим хүч хэмнэлтийн газар