2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

ОРХОН, ДАРХАН-УУЛ АЙМГУУДАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Хэвлэх 2019 оны 10-р сарын 28, Нийт үзсэн : 940

ОРХОН, ДАРХАН-УУЛ АЙМГУУДАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг Улсын хэмжээнд хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд Орхон, Дархан уул аймгуудад үйл ажиллагаагаа явуулдаг улсын өмчийн болон хувийн хэвшлийн  үүрэг хүлээсэн 30 гаруй хэрэглэгчидтэй 2019 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрх зүйн орчин, холбогдох журмууд болон түүний хэрэгжилт, сайн туршлагаас үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн удирдлага, ИТА нарт мэдээлэл өгч хуулийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцож зөвлөмж өгч ажиллалаа.

Мөн үеэр Дархан-Уул аймгийн Засаг Даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газартай хамтран "Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ" сэдэвт хичээлийн хөтөлбөр танилцуулах, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав.

Сургалтад Дархан-Уул  аймгийн 16 сургуулийн 32 багш хамрагдаж, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн “Сургагч багш”-ийн батламжаа гардан авлаа.