2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН НЭГДСЭН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Хэвлэх 2019 оны 12-р сарын 02, Нийт үзсэн : 1913

 ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН НЭГДСЭН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК жил бүр нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн өвлийн өндөр ачаалын үеийн горим тохируулга, хэрэглэгчдийн техник тоноглолын үйл ажиллагаанд хийгддэг “Ерөнхий инженер”-ийн үзлэг шалгалтаа 2019 оны 11 сарын 15-наас эхлүүлээд байна. 2019-2020 оны халаалтын улиралд дулааны төв магистраль шугам, тоноглол, насос станцуудын тоноглолын ажиллагаа болон хэрэглэгчийн төхөөрөмж, тохируулах хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ашиглалтын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг засч хэвийн болгох арга хэмжээг авах, болзошгүй гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү үзлэг шалгалтыг зохион байгуулдаг.

Ерөнхий инженерийн үзлэгээр:

  1. ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
  2. ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭНИЙ ЦАХИЛГААН ТОНОГЛОЛ

III. ШУУРХАЙ АЖИЛЛАГАА, ГОРИМ ТОХИРУУЛГА

  1. АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА, ТООЛУУРЫН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
  2. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХЭРЭГЛЭГЧДИЙН ШУГАМ ТОНОГЛОЛ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
  3. ШИНЭЭР ДУЛААНД ХОЛБОГДСОН ХЭРЭГЛЭГЧДИЙН ДУЛААНААР ХАНГАХ ажлуудыг үзүүлэлт тус бүрээр нь шалгаж дүгнэх юм. Ерөнхий инженерийн үзлэг шалгалт 1 сарын хугацаанд үргэлжилнэ.