2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖААР Э.САМДАНГ ОРОН ТООНЫ БУС ЗОХИЦУУЛАГЧААР ТОМИЛЛОО

Хэвлэх 2020 оны 01-р сарын 31, Нийт үзсэн : 2379

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖААР Э.САМДАНГ ОРОН ТООНЫ БУС ЗОХИЦУУЛАГЧААР ТОМИЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 12 тоот захирамж гарчээ. Энэхүү захирамжид “Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэг, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын саналыг үндэслэн Энэбишийн Самданг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар томилсугай” гэсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицулагчаар томилогдсон Э.Самдан нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, Үндэсний техникийн Их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр цолтой. Украйн, Тайланд, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. Булган аймгийн  Прокурорын газарт  хяналтын прокурор, МАХН-ын Улс төрийн хэлтэст зохион байгуулагч, ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн шинжээч, СБД-гийн ИТХ-д Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга зэрэг алба хашиж байсан. Э.Самдан нь 2003 оноос Эрчим хүчний зохицуулах хороонд хуулийн зөвлөх, Зохицуулагчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны нарийн бичгийн дарга,  Ажлын албаны дарга, Хяналт шалгалт, хэрлэгчийн хэлтсийн дарга, Ажлын албаны менежер зэрэг алба хашиж байсан, эрчим хүчний салбарт 17 жил ажилласан туршлагатай боловсон хүчин юм байна.