Арилжааны зохицуулалт, цахилгаан түгээх, хангах тариф хариуцсан мэргэжилтэн – 1
Тавигдах шаардлага:
- Эдийн засагч, инженер, нягтлан бодох мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
- Тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Гадаад хэлний өндөр мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай байх
- Асуудлыг шийдвэрлэж, бичиж боловсруулах, зах зээлийн тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, горимын судалгаа хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
- Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
- Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; /урьд нь ажиллаж байсан бол/
- Цээж зураг 3 хувь
- Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;
Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Номинд 2020 оны 04-р сарын 28-ны дотор ирүүлнэ үү.