2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУНЫ ИХ ЗАСВАР 56 ХУВЬТАЙ БАЙНА

Хэвлэх 2020 оны 07-р сарын 02, Нийт үзсэн : 1814

ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУНЫ ИХ ЗАСВАР 56 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас   2020- 2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны засварын графикт ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд гүйцэтгэл 56 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.  Мөн хуваарьт зогсолтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанаас 1-3 хоногийн өмнө дуусгаж, хэрэглэгчдийг халуун усаар хангаж байгаа юм байна. Харин хэрэглэгчийн засвар үйлчилгээний ажлууд 20-30 хувьтай хийгдэж байгаа бөгөөд цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах дулааны шугам тоноглолын засвар үйлчилгээгээ төв шугамын засварын ажлуудтай уялдуулан хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг тус компаниас анхааруулж байна.