2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо

Хэвлэх 2020 оны 07-р сарын 02, Нийт үзсэн : 1403

Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол Улсын ТОП 100 Аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ зохион байгууллаа. 2019 оны үзүүлэлтээрээ Цахилгаан дулаан үйлдвэрлэл, эрчим хүч түгээх хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжээс “ЦДҮС” ТӨХК, “ДЦС4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ДЦС3” ТӨХК зэрэг   6 аж ахуйн нэгж ТОП 100-д багтсан байна. ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. 2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. ТОП 100 аж ахуй нэгжид багтсан үйлдвэр компаниуд болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ  талархал илэрхийлье.