2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Нарны хүүхдүүд цэцэрлэгийг газрын гүний дулааны эрчим хүчээр хангах судалгааг хийжээ

Хэвлэх 2020 оны 07-р сарын 02, Нийт үзсэн : 1166

Нарны хүүхдүүд цэцэрлэгийг газрын гүний дулааны эрчим хүчээр хангах судалгааг хийжээ

Улаанбаатар хотын гол хогийн цэг болох Улаанчулуутын хогийн цэг дээр мянга гаруй хүмүүс ажиллаж амьдардагаас 200-аад нь хүүхдүүд байдаг. Жули Вэлүү гэх канад эмэгтэйн санаачилгаар “Нарны хүүхдүүд” цэцэрлэг нь Улаанчулуут дээрх хүүхдүүдийг асарч халамжлах зорилгоор байгуулагдсан. “Veloo” сан нь анх 2013 оноос Монгол улсад үйл ажиллгаагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанчулуутын хогийн цэгийг түшин амьдарч буй өрх, гэр бүлүүд болон ялангуяа хүүхдүүдүүдэд туслах юм. Тэдний үндсэн төсөл болох “Нарны хүүхдүүд” нь зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой цэцэрлэг бөгөөд одоогоор нийт 325 хүүхэд хамрагдаж байгаа ба цэцэрлэг байгуулагдсанаас хойш нийт 253 хүүхэд амжилттайгаар төгсчээ. 2014 онд “Foulger-Pratt”-ийн хандивласан цэцэрлэгийн байшин нь тэдний үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанч илүү олон хүүхдүүдийг сургах боломжтой стандартын, хүүхдэд аюулгүй бөгөөд байгаль орчинд ээлтэй дулааны хэрэглээг хангах шаардлага гарсан юм. Цэцэрлэгийн дулааны эрчим хүчний хэрэглээг цахилгаан халаагуураар хангадаг бөгөөд өвлийн саруудад 4 сая орчим төгрөгний зардал гарч байгаа нь цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагааны зардалд маши ихээр нөлөөлж байна. Энэхүү цэцэрлэгийн дулааны хэрэглээг газрын гүний дулааны эрчим хүчээр хангах тооцоо судалгааг нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” хийж гүйцэтгэсэн байна.