2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Хэвлэх 2020 оны 11-р сарын 04, Нийт үзсэн : 2149

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах ажлын хүрээнд 11 дэх удаагийн “Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт”-ыг Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас хамтран зохион байгуулж байна. Энэхүү 11 дэхь удаагийн сургалт нь 2020 оны 10-р сард Эрчим хүчний зохицуулах хорооноос шинэчлэн баталсан хөтөлбөрийн дагуу явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нийт 23 хүн эрчим хүчний менежер болохоор сургалтад хамрагдаж байна.

Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт нь танхимын сургалт, дадлага ажил, шалгалт гэсэн үндсэн 3 хэсэгтэй бөгөөд Засгийн газрын 2016 оны 295-р тогтоолоор баталсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын дагуу зохион байгуулагддаг. Сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын шинэ хөтөлбөрийг та бүхэн

http://ecc.erc.gov.mn/mn/m/attender-auditor линкээр татаж үзэх боломжтой.

Мөн Засгийн газрын холбогдох журмуудийг доорх линкээс үзнэ үү. http://ecc.erc.gov.mn/mn/c/138

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ГАЗАР