Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хоёр цаг тутам зохион байгуулж байна. Мөн технологийн үйл ажиллагаанд оролцдог инженер, техникийн ажилчид гаргасан хуваарийн дагуу ээлжээр ажиллаж байгаа юм. УОК-оос бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамжийн дагуу Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгааны нөөц эх үүсгүүрийн тоо судалгааг гаргаж, байнгын бэлэн байдалд оруулсан байна.