Засгийн газрын ээлжит бус хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Төрийн ордонд танилцуулаа. Энэ хуралдаанаас шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж 937 төгрөг болгох шийдвэр гарчээ. Сайжруулсан түлш нэг тн нь 150 мянган төгрөг байсныг 50 хувь болгож буулгаад удаагүй байгаа юм. Сангийн сайд Ү.Хүрэлбаатар хуралдааны үеэр "Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг "Эрдэнэс-Тавантолгой" компани гаргаж байна. Өмнө 50 хувь хөнгөлөхөд 46 тэрбум төгрөг гаргасан. Дахиад 23 тэрбум гээд нийт 69 тэрбум төгрөгийг хариуцан гаргаж байна" гэв. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл энэ үеэр нэг тонныг нь 37,5 мянган төгрөг болгон буурууллаа. Ингэснээр сайжруулсан түлшийг үнэгүй авч байна гэсэн үг. Одоо зарах 937 төгрөг нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа түлшний уутны үнэ юм гэж ярилаа.