2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Дулааны IVцахилгаан станцын хүчин чадлыг 89 МВтт-аар өргөтгөж, ОХУ-аас импортолдог эрчим хүчний хэмжээ 2 дахин буурлаа

Хэвлэх 2021 оны 01-р сарын 14, Нийт үзсэн : 1759

Дулааны IVцахилгаан станцын хүчин чадлыг 89 МВтт-аар өргөтгөж, ОХУ-аас импортолдог эрчим хүчний хэмжээ 2 дахин буурлаа

Дулааны IVцахилгаан станц” ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх төсөл бүрэн хэрэгжиж дууслаа. Төслийн сүүлийн үе шат болох турбоагрегат №3-ыг шинэчлэх ажлыг хугацаанд нь дуусгаж, сүлжээнд залгалаа. Сүлжээнд залгах нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Дулааны IVцахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, “Уралын турбины завод”-ын хамт олны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Эрчим хүч нь улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эдийн засгийн суурь салбар билээ. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, хэрэглээний өсөлтийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна.Энэхүү зорилтын хүрээнд богино хугацаанд төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээний өсөлтийг хангах Дулааны IVцахилгаан станцын хүчин чадлыг 89 МВтт-аар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч энэ өдөр хүлээн авч байна. Энэ нь 10 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээ юм”хэмээн баяр хүргэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх“Турбоагрегатын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр импортоор авдаг эрчим хүчний хэмжээ буурна. Тэр хэмжээгээр төлбөр тооцоо ч буурна. Турбоагрегат №3-ын өргөтгөл ашиглалтад орохоос өмнө импортлодог цахилгаан эрчим хүчний хэмжээ 250 МВт байсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 110 МВт-аас хэтрэхгүй байна” гэлээ. “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн турбоагрегат №2, 3, 4-ийг тус бүр 23 МВт-аар, турбоагрегат №1-ийг 20 МВт-аар тус тус өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгаад байна. Мөн станцын турбоагрегат №1-4-ийг шинэчилснээр ажиллах нөөц 220 мянган цаг буюу 25 жилээр, ашигт үйлийн коэффициент 3%-иар нэмэгдэж байгаа юм.