2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

Эрчим хүчний салбарын 5439 хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна

Хэвлэх 2021 оны 04-р сарын 02, Нийт үзсэн : 750

Эрчим хүчний салбарын 5439 хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна

 Ажил үүргийн онц чухал салбарын ажилчдыг тэргүүн эгнээнд вакцинжуулах хүсэлтийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч оны 12 дугаар сард Улсын Онцгой Комисст уламжилж байсан. Үүний дагуу вакцинжуулалтын эхний тунг Улаанбаатар хотын хүрээний салбар байгууллагуудын 5439 хүнд хийлгээд байна. Эрчим хүчний салбарын ажилчид вакцинжуулалтад хамрагдах зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталж эмчийн үзлэгт хамруулсны дараа вакцин тариулж, дараа нь 15-30 минутын хугацаатай ажиглалт хийсэн бөгөөд вакцины хоёрдугаар тунг ирэх долоо хоногоос хийж эхэлнэ.