2024 оны 11-р сарын 25, Даваа гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛЫН ТОЙМ МЭДЭЭ

Хэвлэх 2021 оны 05-р сарын 21, Нийт үзсэн : 963

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛЫН ТОЙМ МЭДЭЭ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн 2020 оны эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг батлагдсан аргачлалын дагуу үнэлэх,
  • Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл олгох, эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл олгох,
  • Дархан-Уул аймгийн зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны бус гишүүнийг томилох,
  • Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах,
  • ДБЭХС ТӨХК-ийн зохицуулалттай хангалтаар цахилгаан импортлох тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх,
  • Нарийн сухайт эрчим ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл шинээр олгох,
  • Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох,
  • Дотоод аудитын газрын аудитын үр дүн, зөвлөмж зэрэг нийт 17 асуудал хэлэлцэж 18 тогтоол гаргасан байна.