2024 оны 11-р сарын 25, Даваа гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС ШИНЭ ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

Хэвлэх 2021 оны 05-р сарын 28, Нийт үзсэн : 1043

 ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС ШИНЭ ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрчим хүчний салбарт тасралтгүй 37 жил ажилласан, ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Готовын Пүрэвдоржийг “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагнажээ. Г.Пүрэвдорж нь тоноглолын реле хамгаалалт, автоматикийг найдвартай ажиллуулахад чиглэсэн олон шинэ зүйлийг санаачлан хэрэгжүүлж, 1978-2012 оны хооронд 86 шинэ бүтээл, оновчтой санал гарган  үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. Тэрээр Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дарга, Булганы цахилгаан шугам сүлжээний дарга, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газрын дарга, Эрдэнэт-Булганы цахилгаан Түгээх сүлжээний Гүйцэтгэх захирал, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний төвийн бүсийн салбарын даргын албыг тус тус хашиж, нийт 10 аймгийн 33 сумыг өндөр хүчдэлд холбож 100.000 орчим хүнийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хамт олонтойгоо амжилттай хийж гүйцэтгэж байжээ.