Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2021 оны тавдугаар сарын 27-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар
- Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах тухай,
- “ББЭХС” ТӨХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай,
- Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох зэрэг найман асуудлыг хэлэлцэж, найман тогтоол гаргасан байна.
Энэхүү хурлаар “ББЭХС” ТӨХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгохоо шийдвэрлэсэн байна. Ховд аймгийн Мянгад суманд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 10 МВт-ийн нарны цахилгаан станц баригдах бөгөөд энэхүү станц Дөргөний усан цахилгаан станцтай зэрэгцэн ажиллаж, жилд 23.9 сая квт.ц эрчим хүч үйлдвэрлэх юм байна.