Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан инженер техникийн ажилчин, албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг эрчим хүчний сайд Н.Тавинбэх, эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат нар гардуулан өглөө. Зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газрын референт Б.Түвшинжаргал уншиж танилцуулав. Эрчим хүчний зохицуулах хорооны дотоод аудитын газрын дарга Чогсом овогтой Цоодол,,Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн Жанчив овогтой Мөнхзул нар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг энэ үеэр гардуулан өглөө.