2021 оны 08-р сарын 05, Пүрэв гариг

“Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт” ХХК-д тусгай зөвшөөрөл олголоо

Хэвлэх 2021 оны 06-р сарын 18, Нийт үзсэн : 296

 “Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт” ХХК-д тусгай зөвшөөрөл олголоо

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-Тэлмүүн орд ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах,

-Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт ХХК-д цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгох

-Биндэгноров ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох

-Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх

-Гоулд ланд ХХК-ийн эрчим хүчний барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай нийт найман асуудал хэлэлцэн зургаан асуудлыг эцэслэн шийдвэрлэж  тогтоол гаргасан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулж, нисэх буудлын үйлчилгээний шинэлэг менежментээр хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байгаа “Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт” ХХК буюу бидний хэлж заншснаар Шинэ нисэх буудалд цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгосон байна.