Өнөөдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр ажиллалаа.Тодруулбал “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 онд түгээх сүлжээний алдагдал өндөртэй фидерүүдийн цахилгаан дамжуулах агаарын шугам, щитүүдийг засварлах, тоолуур хэмжих хэрэгслийг шинэчилж ухаалаг болгох ажлыг хийж эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ цаг үед ухаалаг систем рүү шилжих ёстой. Системийг Улаанбаатар хотод яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэхүү ажлыг хийхэд 120 орчим сая ам.доллар шаардагдах тооцоо гарсан. Энэ мөнгийг нэг дор гаргахад хүндрэлтэй учир нийслэлийн хамгийн хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна” хэмээн онцолж байсан юм.
Ухаалаг технологид суурилсан эрчим хүчний систем нэвтрүүлснээр
- Тоолуур, хэмжих хэрэгслийн хувьд бүрэн шинэчлэгдэж сүүлийн үеийн ухаалаг тоолуур тавигдана. Энэ нь Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж буй анхны ухаалаг шугам сүлжээ бий болж, техник технологийн дэвшил бий болно.
- Уг фидерүүдэд техникийн болон арилжааны цахилгааны эрчим хүчний алдагдал /зүй бус хэрэглээ/ буурна. Алдагдал буурснаар эдийн засгийн хувьд ач холбогдолтой ба тэр хэмжээгээр компанийн орлого нэмэгдэж эрчим хүчний системд төвлөрүүлэх мөнгөн дүн нэмэгдэнэ.
- Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүндрэлүүд эрс буурна.Хэрэглэгчийн таслалт, залгалт, хяналт шалгалт, тоолуурын заалт зэрэг бүх мэдээллийг алсын зайнаас авч үйлчилгээ үзүүлэх боложм буурна.
- Хүний нөөц, ажиллах хүчний цаг, зардлыг хэмнэх ач холбогдолтой юм.