2021 оны 09-р сарын 17, Баасан гариг

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны хорин нэгдүгээр хурал болж нийт 10 асуудал хэлэлцлээ

Хэвлэх 2021 оны 06-р сарын 25, Нийт үзсэн : 911

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны хорин нэгдүгээр хурал болж нийт 10 асуудал хэлэлцлээ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн цахим хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

- Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах тухай 2 асуудал

- “Оюутолгой” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай

- “Арван аймгийн төвд дулааны станц барих төсөл” ТБАГ-ын эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны биелэлтийн дүнгийн тухай

-“Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны биелэлтийн дүнгийн тухай

-“Хөвсгөл эрчим хүч” ХХК-ийн зохицуулалттай хангалтаар цахилгаан импортлох тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай

-“Улаанбаатар сүлжээ” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай

-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай

-“Люкстюм” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай

- Хэрэглэгчийн Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тариф батлах эсэх тухай