Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Хурлаар
- “Тэлмүүн орд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай; “Зэт Ти “МОНТС” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Пюр хаус” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ хурлаас “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 5 жилээр сунгах шийдвэр гарсан байна.