Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 33-р хурал аравдугаардугаар сарын 21-ний өдөр боллоо. Энэ хурлаар
- “Батбаян дулаан” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Сод эгшиг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Хүннү хотхон” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Голд Компас” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай; /3 жилээр/
- “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Тэлмүүн орд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай; /3 жилээр/
- “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулах;
- Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлтийн ажлыг үнэлэх аргачлалыг батлах эсэх тухай зэрэг нийт 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.