Эрчим хүчний зохицуулах хорооны 36-р хурал 2021 оны арвандүгээр сарын 11-ний өдөр боллоо. Энэ хурлаар
- “Тэргүүн чансаа” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ-т дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрлүүд олгох эсэх тухай;
- “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх үйлчилгээний төлбөр болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас худалдан авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2021 оны цахилгаан түгээх үйлчилгээний төлбөр болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас худалдан авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2021 оны цахилгаан түгээх үйлчилгээний төлбөр болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас худалдан авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2021 оны цахилгаан түгээх үйлчилгээний төлбөр болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас худалдан авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн диспетчерийн зоxицуулалтын үйлчилгээний төлбөр буюу тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай;
- Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах эсэх тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.