Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн ойнд зориулсан "Эрчим Хүчний зохицуулалт - 20 жил" сэдэвт онол практикийн бага хурал амжилттай болж өнгөрлөө. Эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн тус хуралд 480 орчим хүн цахимаар оролцсон байна. Энэхүү онол практикийн бага хурал дээр
- Эрчим хүчний зохицуулалт-20 илтгэл- Э.Түвшинчулуун, /Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч/
- Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, хэтийн төлөв -Б.Ерэн-Өлзий /ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга/
- Олон улсын эрчим хүчний зохицуулалтын үйл ажиллагаа-Маяа Мэликидзэ /ERRA-н бүсийн нийгэмлэгийн дарга/
- Диспетчерийн зохицуулалт, горим төлөвлөлт- Х.Болд-Эрдэнэ, /“ДҮТ” ТӨХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга/
- Эрчим хүч хэмнэх нөөц боломж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцох, үнэлэх- Б.Намхайням, /ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Доктор профессор/
- Эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт, ногоон ус төрөгч- Нишант Бардваж, /Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Энэтхэг Улс дахь суурин төлөөлөгч/
- Монгол Улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хүрсэн үр дүн -Дунья Хофман, /ГОУХАН-ийн Монгол Улс дахь Барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн удирдагч/
- Эрчим хүчний зохицуулалтын олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудлууд- Ричард Шлэрф /Дэлхийн банкны зөвлөх/
- Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр нэвтрүүлсэн туршлага, ололт амжилт, анхаарах асуудлууд- Ц.Сүхбаатар, /“Клин энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
- Эрчим хүчний үйлдвэрлэл- Зохицуулалтын үр нөлөө- Ү.Төмөрхуяг, /"ДЦС-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал/
- Зохицуулалтын үр дүн, цахилгаан түгээх сүлжээнд гарсан дэвшил, ололт амжилт- Б.Батжаргал, /"ДСЦТС" ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер/
- Эрчим хүчний тарифын зохицуулалт, Тарифын аргачлалын талаар- Б.Болор-Эрдэнэ, /ЭХЗХ-ний ҮТЗЗГ-ын дарга/ зэрэг илтгэлүүд тавигдсан юм. Та бүхэн https://er.erc.mn/ холбоосоор нэвтэрч дээрх илтгэлүүдтэй танилцах боломжтой.