Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 37-р хурал 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр боллоо. Энэ хурлаар
- Өвөрхангай аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүнийг чөлөөлөх эсэх тухай;
- Ховд аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүнийг чөлөөлөх эсэх тухай;
- “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “КСИМС” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Титан грид” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн тухай;
- “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-иас “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д худалдах цахилгааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай;
- “Архив бичиг хэрэг хөтлөлтийн журам”-ыг шинэчлэн батлах эсэх тухай;
- “Сайншанд салхин парк” ХХК-ийн худалдах цахилгааны тарифт нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай нийт 9 асуудлыг хэлэлцэн 8 асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.