2024 оны 12-р сарын 21, Бямба гариг

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 онд хэрэгжүүлсэн хяналт шалгалт, зөрчил арилгуулах арга хэмжээний талаар

Хэвлэх 2021 оны 12-р сарын 13, Нийт үзсэн : 917

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 онд хэрэгжүүлсэн хяналт шалгалт, зөрчил арилгуулах арга хэмжээний талаар
  1. 2021 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 3 компанийн 9 төрлийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны тогтоолоор нийт 32 үүрэг даалгавар, хүний болон техник ашиглалтын аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг арилгуулахаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 3 албан шаардлагаар нийт 39 хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллав.
  2. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусч байгаа 12 компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг газар дээр нь шалгаж дүгнэлт гарган улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэв.
  3. Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар 2 компанийн дулаан түгээх хангах болон ЭХБББ тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлж хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулав.
  4. Эрчим хүч хэмнэлтийн тухай болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсанҮүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг зөрчсөн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 74 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн зөвлөмж, 18 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулав.
  5. Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч 19 компани, 1 аймгийн Засаг даргад Улсын байцаагчийн албан шаардлага өгч зөрчлийг арилгуулав.
  6. Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль зөрчиж зөрчил гаргасан 9 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийт 22.0 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтыг үндэслэн 1 байгууллагад ногдуулсан 3.0 сая төгрөгийг торгуулийг чөлөөлсөн.
  7. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг зөрчил давтан гаргахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах асуудлаар тухай бүр арга зүйн зөвлөмжүүдийг өгч, хяналт шалгалтын талаархи мэдээллийг ил тод мэдээлэн ажиллаж байна.