
Эрчим хүчний зохицуулах хороо болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтарсан ажлын хэсэг хэрэглэгчдийн гомдлын мөрөөр хяналт тавин ажиллаж байна. 2025.03.11-ний өдрийн байдлаар:
Цахилгааны хэрэглээгээ шалгуулах хүсэлт ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчийн амины орон сууц 100 м2 хэмжээтэй, 12 кВт-ын температур мэдрэгчтэй, цахилгаан халаагуурыг 24 цагаар ажиллуулдаг байна. Тухайн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн байна. Эрчим хүчний хэмнэлтийн аудиторууд тус амины орон сууцны дулаан алдагдлыг газар дээр нь хэмжихэд байшингийн хана болон дээврийн уулзвар хэсгээр дулаан алдагдалтай болохыг тодорхойллоо. Аудиторууд хэрэглэгчид дулаан алдагдлыг бууруулах аргуудыг зөвлөж, цахилгааны хэрэглээг 50%-аар бууруулах боломжтой талаар мэдээлэл өглөө.
