2024 оны 04-р сарын 20, Бямба гариг

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Д.НАРАНЦЭЦЭГ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Хэвлэх 2021 оны 12-р сарын 28, Нийт үзсэн : 617

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Д.НАРАНЦЭЦЭГ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 99 жил, Монгол Улсад Эрчим хүчний зохицуулалтын байгууллага байгуулагдсны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч  хэмнэлтийн  газрын  мэргэжилтэн Дорж овогтой Наранцэцэгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.  Д.Наранцэцэг нь  Эрчим хүчний зохицуулах хороонд 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд байгууллагын хүний нөөц, дотоод үйл ажиллагааг сайжруулах, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар олон нийтэд таниулах, сурталчлах, эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, зохицуулалтын орчинг сайжруулахад бодитой  хувь нэмэр оруулан идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байна. Д.Наранцэцэг нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй шинээр байгуулагдсан Эрчим хүч хэмнэлтийн газарт 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд  эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглээний талаар олон нийтэд таниулах, сурталчлах чиглэлээр гадаадын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагаа, туршлага, мэдээллүүдийг судалж үйл ажиллагаандаа ашиглах, эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн холбогдох журам, үндэсний хөтөлбөр, гарын авлага, зөвлөмж боловсруулах, Эрчим хүчний аудит болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг магадлан итгэмжлэхтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэн, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байна. Тухайлбал, боловсролын байгууллагыг түшиглэн бага насны хүүхдүүдэд эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг Нийслэлийн боловсролын газартай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжүүлж, “Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт нэгж хичээлийн 1-5 дугаар ангийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хичээлийг заах төрийн болон төрийн бус өмчит 241 сургуулийн 493 багшийг сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 4076 бага ангийн багшид хичээлийн хөтөлбөрийг танилцуулах, 139730 сурагчдад хичээл заах ажлыг эхлүүлсэнийг сургуулийн удирдлага, эцэг, эхчүүдийн зүгээс талархан дэмжиж хамтран ажиллаж байна. Мөн хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, чадвар хэрэглээ болгох зорилгоор “Бид эрчим хүчээ хэмнэж чадна” гар зургийн уралдааныг сурагчдын дунд зохион байгуулж, нийт 395 бүтээлээс 80 бүтээлийг шалгаруулан, бүтээлээр дамжуулан эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар олон нийтэд ойлгуулах, таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна.