Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Энэ хурлаар нийт 12 асуудлыг хэлэлцэж, 11 асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал:
- Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох эсэх тухай;
- Орон нутгийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 9 компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
-“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
-“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
-“Налайхын дулааны станц” ТӨХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
-“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай; /хойшилсон/
-“Багануур-Ус” ААТҮГ-ын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
-“Жи эй би өү ти” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
-“Тэлмүүн-Орд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
-“Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
-“Богдын голын усан цахилгаан станц” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
-“Дөргөний усан цахилгаан станц” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай асуудлыг хэлэлцжээ.